Эрдэнэт үйлдвэрийн түүхт 47 жилийн ойг тохиолдуулан Засвар, механикийн заводын хамт олон тус заводод олон жил үр бүтээлтэй ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан болон МШӨ-ийн ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийт 261 ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд Засвар, механикийн заводын дарга Т.Ариунсан үйл ажиллагааг нээж, заводын өргөтгөл шинэчлэл, техник, технологийн дэвшил, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хамт олны сүүлийн үеийн амжилт бүтээлийн талаар танилцуулан, эрхэм хүндэт ахмадууддаа эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөл дэвшүүлэв.
Ахмадууд өөрсдийн ажиллаж байсан цех, хэсгүүдээр зочлон, өнөөгийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаж, залуу ажилтнуудтай уулзан ярилцсан нь тэдэнд гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Энэ үеэр Ахмадын зөвлөлийн дарга Ж.Оюунчимэг нийт ахмадуудынхаа өмнөөс заводын удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Мөн ахмад ажилтан, зохион бүтээгч инженер Б.Туяа, “Үйлдвэрийнхээ ойн өдөр төрөлх заводдоо зочилж, Зохион бүтээх, технологийн товчооны чадварлаг шавь нар, залуу инженерүүдийнхээ бүтээлч ажилтай танилцах үнэхээр бахархалтай байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Түүнчлэн, “Таятан Фүүдс” компанийн хамт олон халуун хоолоор үйлчилж, Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид ая дууны мэндчилгээ өргөн, нэгж хэсгүүдийн хамт олон нь ахмадууддаа гарын бэлэг гардуулан, дурсгалын зураг татуулснаар хүндэтгэлийн үйл ажиллагаа халуун дулаан уур амьсгалаар дүүрэн боллоо.
| Засвар, механикийн завод ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |