Хэнтий аймгийн Бэрх хотод байрлах зүүн бүсийн Олон улсын хөтөлбөрийн сургалттай ЕБ-ын Бэрх сургуульд суралцах хүсэл сонирхолтой дараах шаардлагуудыг хангасан суралцагчид сонгон шалгаруулалтад оролцоно: ➡2024-2025 оны хичээлийн жилд ЕБС-ийн V ангийг төгсөж, 2025-2026 оны хичээлийн жилд VI ангид суралцах суралцагч байх; ➡V ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж 90.0% болон түүнээс дээш байх ХЯНАЛТЫН ТОО: 2025-2026 оны хичээлийн жилд VI ангийн 2 бүлэгт нийт 48 суралцагч элсүүлнэ. БҮРТГЭЛ: ➡2025 оны 06 дугаар сарын 09-ний 12:00 цагаас 06 дугаар сарын 12-ны 15:00 цагийн хооронд https://local.eec.mn хаягаар явагдана. ➡Бүртгүүлэгчийн мэдээллийг шалгалт зохион байгуулах комисс нягталж баталгаажуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн бүртгүүлэгчтэй утсаар холбогдож бичиг баримтын эх хувьтай тулган баталгаажуулна.
БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ МАТЕРИАЛУУДЫГ ФАЙЛААР ХАВСАРГАНА. 1. Суралцагчийн сүүлийн 1 сард авхуулсан цээж зураг; 2. Тухайн сургуульд суралцахыг дэмжсэн эцэг эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт /маягтын дагуу/; 3. Суралцагчийн төрсний гэрчилгээ; 4. Суралцагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн дүн гарын үсэг, тамга тэмдэг бүрэн, засваргүй байх/; 5. 90.00 дээш үнэлгээтэй болохыг нотолсон сургуулийн дүнгийн тодорхойлолт 6. Бүртгэлийн хураамж 25.000 төгрөгийг тушаасан баримт Банк: Төрийн сан банк, MN130090 100182815103 тоот данс Дансны нэр: Хэ.Бэрх ОУХЕБС Гүйлгээний утга: Сурагчийн овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар ШАЛГАЛТЫН ХУГАЦАА: • 2025 оны 06 дугаар сарын 15-ны НЯМ гарагт ХЭНТИЙ, ДОРНОД, СҮХБААТАР, УЛААНБААТАР хотод нэгэн зэрэг зохион байгуулагдана. • МАТЕМАТИКИЙН хичээлээр шалгалт авна. Шалгалтын ДҮН ОНООГ шалгалт явагдаж дууссан даруйд хариултын хуудсыг тестийн засагч машин ашиглан уншуулан СУРАЛЦАГЧ, ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД мэдээлнэ.
| “БЭРХ” ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ СУРАЛЦАГЧДЫГ “СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ”-Д УРЬЖ БАЙНА. |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |