Нийслэлийн бүх ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулагдаж буй “Улаанбатар КАП” тэмцээнтэй Голомт банкны SocialPay Junior аппликэйшн албан ёсоор хамтран ажиллахаар боллоо. “Улаанбаатар КАП” тэмцээний хүрээнд 6 сарын хугацаанд 10,000 гаруй сурагч сагсан бөмбөг, волейболын спортын төрлөөр мэргэжлийн лигийн журмаар өрсөлдөж, аваргуудаа тодруулна.
Голомт банк хүүхэд, залууст санхүүгийн боловсрол олгох үйлсэд манлайлсаар ирсэн бөгөөд энэ удаа “Улаанбаатар КАП” тэмцээнтэй урт хугацаанд хамтран ажиллахаар болсон нь спортоор дамжуулан зөв төлөвшил бий болгох, бие бялдрын хөгжлийг дэмжиж байгаагаараа онцлогтой. Мөн тэмцээнээр дамжуулан хүүхэд, залууст банк, санхүүгийн шилдэг үйлчилгээ, хөнгөлөлт урамшууллыг санал болгохоос гадна дараах идэвхжүүлэлтэд хамрагдах боломжтой. Үүнд:
-"Player of the Court" буюу долоо хоног бүрийн шилдэг тамирчдад SocialPay Junior гарын бэлэг гардуулах;
-Үзэгчид болон тамирчдын дунд хөгжөөнт тэмцээн зохион байгуулах;
-SocialPay Junior аппликэйшнээр дамжуулан асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, шилдэг оролцогчид олон төрлийн бэлгийн эзэн болох;
-“Улаанбаатар КАП” тэмцээний хамгийн том шагналууд болох MVP, Шилдэг хамгаалагч, Шилдэг холбогч зэрэг шагналын санал асуулгад SocialPay Junior аппликэйшнээ дамжуулан оролцох юм.
SocialPay Junior аппликэйшн нь 8-18 насны хүүхэд, залуучуудад зориулж тусгайлан бүтээсэн төлбөр тооцоо, шилжүүлэг, нэхэмжлэл, виртуал карт, дата нэгж, тоглоом, тасалбар, дэлгүүр болон олон төрлийн хөнгөлөлт урамшуулыг багтаасан хамгийн шилдэг сүпер аппликэйшн юм. Уг аппликэйшныг хүүхэд, залуус гар утсандаа татаж суулгаад, онлайнаар харилцагч болоход нээлттэй бөгөөд олон төрлийн бэлэг, урамшуулалд шууд хамрагдах боломжтой.
| Голомт банкны SocialPay Junior аппликэйшн “Улаанбатар КАП” тэмцээнтэй хамтран ажиллана |
|
АРХАНГАЙ АЙМАГТ ДАГАВАР ОХИНОО ХӨНӨӨСӨН Д “САНАХГҮЙ БАЙНА, ЭХНЭР МААНЬ ОХИНОО ЗОДДОГ БАЙСАН” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ
2026-03-20 07:00:40
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД СУУХ ХҮРТЭЛХ УЛС ТӨРИЙН АКЦ
2026-03-20 07:00:00
Г.АМАРЦЭЦЭГ: МОЗАЙК УРЛАЛЫГ ХАРСАН ХҮМҮҮС “ШИЛЭЭР УРАН ЗУРАГ ЗУРЧХАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ” ГЭЖ ГАЙХДАГ
2026-03-20 07:00:00
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ӨЛГИЙ НУТАГ ӨМНИЙН ГОВИОР
2026-03-20 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-03-20 07:00:00
Чөлөөтийн залуучуудын улсын аваргын нээлт боллоо
2026-03-19 18:14:36
Чөлөөтийн дасгалжуулагчдын сертификат олгох сургалт, семинар боллоо
2026-03-19 16:07:33
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |