Швейцарийн Женев хотод болсон Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын 6 дугаар сарын 25-ны өдөр болсон хуралд “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант оролцож, нийгмийн хамгааллын тогтолцоог даатгалтай уялдуулах, уур амьсгалын өөрчлөлт, шилжилтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд индексжүүлсэн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, Монгол Улсын даатгалын нэвтрэлт, хүртээмжийн талаар холбогдох байгууллагуудтай санал солилцож холбоо тогтоолоо.
Индесжүүлсэн даатгалаар дасан зохицох чадавхийг сайжруулах, Монгол Улсад МИД-ыг хэрхэн хэрэгжүүлдэг тухай илтгэл тавьж, эрсдэл, даатгалын багц, загварчлалыг сайжруулан индексжүүлсэн даатгалыг ахисан түвшинд хүргэх, эрсдэлийг бууруулах, үр нөлөөг нэмэгдүүлэх, хураамж, татаасын шинэчлэл, тогтвортой байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Улмаар олон улсын давхар даатгалын Свисс Ре /Swiss Re/ компанитай хамтран ажилах санамж бичигт гарын үсэг зурж, Монгол Улсын хөдөө аж ахуйн даатгалын экосистемийг бэхжүүлэх, эрсдэл шилжүүлэх шинэлэг шийдлүүдийг судлах, бизнесийн шинэ боломж, өсөлтийг эрэлхийлэх, урт хугацааны, тогтвортой, харилцан ашигтай түншлэлийн харилцааг бий болгохыг онцоллоо.
| “ҮНДЭСНИЙ ДАВХАР ДААТГАЛ” ХК-НЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Б.ЖАВХЛАНТ SWISS RE КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА. |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |