Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас энэ 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарлаж, нийт 17 зорилтын хүрээнд 150 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд өнөөдөр /2025.04.21/ нэгдүгээр улиралд салбарын хэмжээнд хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэлээ дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөлтөө хэлэлцлээ.
2025 оны нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдвал,
2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчид онцгой нөхцөлийн нэмэгдлээ гар дээрээ авч эхэллээ.
Монгол Улсад баригдах сумны үйлдвэрийн ажлыг эрчимжүүллээ.
Зэвсэгт хүчин болон хил хамгаалах байгууллагын офицер, ахлагч, цэргийн гэрээт албан хаагчдын мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоолоо.
Дэлхийн халуун цэг Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчидтайгаа уулзаж, ажиллагааны газар оронтой биечлэн танилцахын зэрэгцээ тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэлээ.
НҮБ-ын тусгай төлөөлөгчтэй уулзаж, энхийг сахиулагчдын оролцоог нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо.
“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтад их дээд, коллежийн 2 болон 3 дугаар ангийн оюутан хамрагдах боломжийг нээлээ.
Цэргийн төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийлээ.
Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх стратеги боловсруулах ажлыг эхлүүллээ.
Хугацаат цэргийн алба хаагчид маань алба хаах нэг жилийн хугацаандаа англи хэл, монгол бичиг, компьютер, жолооны сургалтад хамрагдах бодлогыг амжилттай хэрэгжүүлж эхэллээ.
АНУ-ын Аляск, Хавай мужид ажлын айлчлал хийж энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай машин техник авах, ахлагч бүрэлдэхүүнийг сургах асуудлыг шийдвэрлэлээ.
Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбар хоёр гавьяат, нэг хошууч генерал, дөрвөн бригадын генералаар бүл нэмлээ.
Цаашид Батлан хамгаалах салбар эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх гал голомт нь байхад онцгой анхаарна.
Өргөтгөсөн шуурхай хурлаар удахгүй эхлэх хугацаат цэрэг татлагын ажлын бэлтгэлийг сайтар хангаж, цэргийн насны залуусын эрүүл мэндийн үзлэгийг чанартай, хариуцлагатай явуулахыг санууллаа.
Энэ чиглэлээр БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ-ийг хурдтай хэрэгжүүлэх үүрэг чиглэлийг БХЯ, ЗХЖШ, нэгтгэл ангиудын удирдлага, нийслэл, аймаг, дүүргийн Цэргийн штабын удирдах бүрэлдэхүүнд үүрэг болголоо.
| БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ӨРГӨТГӨСӨН ШУУРХАЙ БОЛЛОО |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |