Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут өнөөдөр /2025.06.24/ Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын нийт бие бүрэлдэхүүнтэй биечлэн уулзаж, танилцлаа.
Уулзалтын эхэнд холбогдох удирдлага, албан хаагчид байгууллагын үйл ажиллагаа, дотоод бүтэц, одоо хэрэгжүүлж буй хөтөлбөр, арга хэмжээг салбарын сайдад танилцуулсан бол, Батлан хамгаалахын сайд Д.Батлут шинээр байгуулагдсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнд хандан тус салбарт барьж ажиллах бодлого чиглэлээ танилцуулсан юм. Тэрээр:
“Монгол улсын урт хугацааны бодлогын бичиг баримт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, болзошгүй эрсдэл, сорилт, бэрхшээлийг эрсдэл багатай даван туулах, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлогыг төлөвлөж, хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд:
Эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө эрхэм үүргээ биелүүлж, “Би биш Бид” зарчмыг мөрдлөг болгон хамтран ажиллахыг хүсье!” хэмээв.
Уулзалтын төгсгөлд Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах нэгэн зорилгын төлөө хамтран зүтгэж буй нийт бие бүрэлдэхүүнд хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой үүрэг даалгаварыг өглөө.
| БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ ЯАМ, ЗХЖШ-ЫН НИЙТ БИЕ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ БИЕЧЛЭН УУЛЗЛАА |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |