Орхон аймгийн Баян Өндөр, Жаргалант сумдын нутагт “Оюут” нэртэй шинэ зэсийн орд нээгдлээ. Хайгуулын урьдчилсан үр дүнгээр 357 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогоод байгаа нь улсын төсөвт түшиг тулгуур болохуйц томоохон орд юм. Энэ нь Монголчуудын амьдралын түвшинг дээшлүүлэх, ашиг орлого нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжилд шинэ боломж нээж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нээлтийн үйл ажиллагаанд оролцож, “Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэн бүрд тэгш, шударга хүртээх талаар Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Иргэн бүр өөрийн дансандаа хуримтлал үүсгэж, хэрэгцээндээ тохируулан зарцуулах боломж нээгдэж байна. Цаашид шинэ орд, хүдэржилтийн бүсэд төлөвлөлт, бүтээн байгуулалтыг оролцогч талуудтай нягт харилцан ярилцаж, орон нутгийн захиргаатай хамтран ажиллах шаардлагатай” гэв.

Ерөнхий сайд мөн “Оюут ордыг түшиглэн жилд 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах үүрэг даалгавар өглөө. Энэ тооцооллоор Оюут ордыг 30-35 жил ашиглах боломжтой” гэж онцолсон юм.
Эрдэнэт үйлдвэрийн геологичид хайгуулын ажлыг бие даан гүйцэтгэж, ордыг ашиглах зураг төсөл, бүтээн байгуулалтад тус үйлдвэрийн шилдэг инженерүүд оролцоно. Оюут орд нь Эрдэнэтийн Овоо ордоос 8 км, Үйлдвэрлэл технологийн паркийн дэд бүтцээс 3 км зайд оршиж байгаа нь нэн таатай нөхцөл бүрдүүлж байна.
Оюут зэсийн ордыг нээснээр Үндэсний баялгийн сан арвижиж, үйлдвэр дагасан Эрдэнэт хот, Орхон аймаг, хойд бүс, цаашлаад Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд том түлхэц болох юм.
| “Оюут” зэсийн орд нээлтээ хийлээ |
|
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2026-03-19 09:27:46
Чөлөөт бөхийн “U17”, “U23” ангиллын өнөөдөр эхэлнэ
2026-03-19 07:10:00
УЯНГАЛАГ, ЯРУУХАН, ДАВТАГДАШГҮЙ...
2026-03-19 07:00:00
ХОТЫН ДАРГЫН ЗУРГИЙГ ШАТААСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖ, Х.НЯМБААТАРЫН ГОМДЛООР ДӨРӨВ ХОНОГ ШАЛГАЖ БАЙНА
2026-03-19 07:00:00
АРДЫН ДУУГАА ЭРЭМДЭГЛЭГСДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЬЁ
2026-03-19 07:00:00
Т.ДҮҮMAAM: Уурхайн зам дагаж хөгжил биш үхэл “ирдэг” боллоо
2026-03-19 07:00:00
222233УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ЗОЛЖАРГАЛ АХДАА ТЕНДЕР ОЛЖ ӨГДӨГ ИНЖЕНЕР ҮҮ
2026-03-19 07:00:00
Б.МӨНХДЭЛГЭР: ХАР ТАМХИНД ГАНЦ УДАА ГЭЖ БАЙДАГГҮЙГ "NO DRUG" КИНОНД ТОГЛОХДОО ХАМГИЙН САЙН ОЙЛГОЛОО
2026-03-19 07:00:00
Имарт Бизнес Клубын танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана
2026-03-18 17:31:07
Хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авах шат дамжлагыг буурууллаа
2026-03-18 15:51:34
УВАЙГҮЙ УРВАЛТ, УЛАЙРСАН ТОМИЛГОО, УЛАЙССАН ШУНАЛААСАА БОЛЖ УНАХ ВИЙ, Н.УЧРАЛ
2026-03-18 14:20:00
2026-03-18 13:51:05
Х.НЯМБААТАР: Миний зургийг шатаавал шатаагаад явж байг. Өдөр болгон бөөлөөд явж байсан ч яах вэ, би урдах ажлаа л хийе
2026-03-18 13:42:51
Төлөөлөгч Ж.Батболд: Хотын даргын зургийг шатаасан хүн би биш, үдээс хойш цагдаад хандана
2026-03-18 13:19:36
2026-03-18 13:03:56
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
2026-03-18 12:14:05
Т.БААСАНСҮРЭН: БИ НАСАН ТУРШДАА ХҮН АРДАА МАГТАН ДУУЛСАН
2026-03-18 11:00:00
Б.ТЭМҮҮЛЭН: БИ ИХ ШУНАЛТАЙ, УРЛАГИЙН БҮХ САЛБАРТ МУНДАГ НЬ БАЙХЫГ ХҮСЭЖ, ХИЧЭЭЖ БАЙГАА
2026-03-18 08:00:00
ЗАЛУУ ЖҮЖИГЧИН А.ЭНХЖИН: УРЛАГИЙН ХҮН БОЛОХОД УРАН ЗОХИОЛЫН БАГШ МИНЬ ХАМГИЙН ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛСӨН
2026-03-18 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-03-18 07:00:00
ХИЛС ХЭРЭГТ ГҮТГЭГДЭЖ, ЦАГДАА НАРТ ТАМЛУУЛЖ, ШҮҮХЭЭС ХОЁР УДАА ЦААЗЫН ЯЛ СОНСОХДОО 23-ХАН НАСТАЙ БАЙЛАА
2026-03-18 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |