Боловсролыг дэмжигч “Ачит-Ихт” ХХК нь Орхон аймгийн Боловсролын газартай хамтран 3 дахь жилдээ өөрийн нэрэмжит Химийн хичээлийн анги нийтийг хамарсан масс олимпиадыг ЕБ-ын сургуулиудын 9 дүгээр ангийнханы дунд амжилттай зохион байгууллаа. Энэхүү олимпиад нь 2025 оны 3 сарын 14-ний өдөр зохион байгуулагдсан бөгөөд уг уралдаанд Ерөнхий боловсролын 21 сургуулийн 9 дүгээр ангийн 63 бүлгийн 2055 суралцагч мэдлэг оюунаараа өрсөлдлөө. Уралдааныг төрийн болон хувийн хэвшлийн сургууль тус бүрээр дүгнэн гаргасан бөгөөд төрийн өмчит сургуулийн ангилалд ЕБ-ын 1-р сургуулийн А.Мөнгөнзул багштай 9д анги тэргүүлж, 4-р сургуулийн 9ё анги 2-р байр, 5-р сургуулийн 9б анги 3-р байр, 5-р сургуулийн 9в анги тусгай байрыг эзэлсэн бол хувийн өмчит сургуулийн ангилалд Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Б.Очирхуяг багштай лицейн 9а анги тэргүүн байр, Эрдмийн сан сургуулийн 9б анги 2-р байрыг тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна. 2024 оны байдлаар ”Ачит-Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Орхон аймгийн ЕБ-ын нийт 6 сургуульд Химийн иж бүрэн кабинетыг санхүүжүүлэн тохижуулсан ба эдгээр кабинет нь сурагчдыг химийн хичээлийг илүү гүнзгийрүүлэн сурах сонирхлыг нэмэгдүүлсэн төдийгүй химийн шинжлэх ухааны масс сургалтын чанарыг нэг жилд 6.8 хувиар ахиулж, Орхон аймгаас Улсын олимпиадад оролцох эрх авсан сурагчдын тоог 2 дахин нэмэгдүүлсэн гэж багш нар талархан хүлээн авч байна.
.jpg)
| Боловсролыг дэмжигч “Ачит-Ихт” ХХК нь Орхон аймгийн Боловсролын газартай хамтран 3 дахь жилдээ өөрийн нэрэмжит Химийн хичээлийн анги нийтийг хамарсан масс олимпиадыг ЕБ-ын сургуулиудын 9 дүгээр ангийнханы дунд амжилттай зохион байгууллаа |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |