Gucci брэндийн зүгээс “Lee Know-ийн уран бүтээлч чанар, хувийн өвөрмөц өнгө аяс нь манай брэндэд шинэ урам зориг өгнө гэж найдаж байна” хэмээн онцлон дурджээ. Харин Lee Know “Gucci бол уламжлал ба орчин үеийн бүтээлч сэтгэлгээг хослуулж чаддаг брэнд. Ийм алсын хараатай аяллын нэг хэсэг болох нь нэр төрийн хэрэг” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна.
Lee Know саяхан Лондонд болсон Gucci-ийн Cruise 2025 загварын шоунд оролцож, брэндийн классик monogram хээтэй хослол, урт зангиа, өндөр өсгийтэй loafers өмсөн олны анхаарлыг татсан юм. Түүнийг албан ёсны төлөөлөгчөөр зарласан мэдээ гарсны дараа олон улсын K-pop фэнүүд болон загварын шүтэн бишрэгчид ихэд баярлан “Gucci хамгийн зөв сонголт хийлээ”, “Lee Know болон Gucci хоёр төгс хослол” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байна.

| "Stray Kids" хамтлагийн Lee Know Gucci брэндийн төлөөлөгчөөр сонгогджээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |