Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар хурдан морины салбар комиссын дарга, генерал Д.Ганхуяг мэдээлэл өглөө. Тэрбээр “Энэ жилийн баяр наадмын бэлтгэл хангагдсан. Наадмын талбай дээрээс фейсбүүк хуудас, телевиз болон наадмын талбайн том дэлгэц рүү шууд дамжуулалт хийх болно. Долдугаар сарын зургаанд Б бүрэлдэхүүнд 300 орчим цэргийн албан хаагч, 40-н техник тоног төхөөрөмж болон бүртгэлийн дэд хороо байрлана. Хурдан морины хувиарт өөрчлөлт гараагүй. Энэ сарын 10-д шүдлэн, хязаалан, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз дээд, дунд, доод насны уралдаан мөн жороо морины уралдаан болно. Энэ удаагийн наадмын онцлогт цэргийн төв эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд энэ сарын есөнд наадмын талбай дээр очиж байрлаад наадмыг дуустал эмнэлгийн тусламж үзүүлж ажиллана” гэлээ.
| Д.ГАНХУЯГ: Баяр наадмаар 300 орчим цэргийн албан хаагч, 40-н техник тоног төхөөрөмж болон бүртгэлийн дэд хороо байрлана |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |