Сүүлийн арван өдөр Онцгой байдлын ерөнхий газарт 32 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ. Тодруулбал Булган, Дархан-Уул, Дорнод, Төв, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймгуудад ой, хээрийн түймэр гарчээ. Өнөөдөр 11:00 цагийн байдлаар 28 түймрийг бүрэн унтрааж, 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна. Дээрх түймрийн 21 нь Сэлэнгэ аймагт гарсан бөгөөд тус аймгийн Мандал, Хүдэр, Алтанбулаг суманд гарсан 3 ой, хээрийн түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан 1 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна. Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас 408 алба хаагч, 31 автомашин, 1 нисдэг тэрэг, Хил хамгаалах байгууллагын 10 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 117 хүн, 14 автомашин буюу нийт 535 хүн, 46 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Улсын хэмжээнд он гарсаар хойш 12 аймгийн 65 сум, нийслэлийн гурван дүүрэгт 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ойн түймэр 75.9 хувиар, хээрийн түймэр 16.9 хувиар өссөн байна.
| Сэлэнгэ аймагт гарсан гурван түймрийг цурамд оруулжээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |