Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2025 оны I улирлын ээлжит хуралдаан 3 дугаар сарын 18-ны өдөр Монголбанкны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн даргалж, Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд хуралдаанд оролцлоо.
Уг хуралдаанаар (i) Макро эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн гүйцэтгэл; (ii) Эдийн засгийн өнөөгийн төлөв; (iii) Банкны харилцах дансанд хүү тооцох зохицуулалт; (iii) Уул уурхайн бирж 2025, шийдлүүд: журмын өөрчлөлт, шинэчлэлт; болон (v) Банк бус санхүүгийн байгууллагын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Улмаар экспортын орлогыг нэмэгдүүлэх, экспортын саад тотгорыг арилгах, хүнсний гол нэрийн бүтээгдхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээний саналыг Засгийн газарт танилцуулах, СТБЗ-өөс уул уурхайн биржийн арилжаатай холбоотой тодорхой түр журмуудын төслийг СЗХ-ны хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэх, банкны харилцах дансанд тогтоосон хүүний дээд хязгаар 3 хувийг хэвээр хадгалах нь зүйтэй гэж тус тус шийдвэрлэв.
| Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |