Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран 2024 оны аравдугаар сараас хойш цахим орчинд болон www.unegui.mn сайтад “Орон сууц түрээслүүлнэ”, “Бараа, материал хямдхан зарна” зэрэг хуурамч зар байршуулсан иргэнийг баривчилжээ. Тодруулбал, залилах гэмт хэрэг үйлдэж байсан иргэн “Б”-г энэ оны зургадугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотоос баривчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Дээрх этгээд нь залилах гэмт хэргийн шинжтэй 44 хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар иргэдэд 30 орчим сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй тул мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.
Иймд иргэд Та бүхэн зарын сайтууд болон цахим орчинд байршуулсан зар мэдээг нягталж, баталгаагүй тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
| ХУУРАМЧ ЗАР БАЙРШУУЛАН ИРГЭДИЙГ ЗАЛИЛСАН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |