• Өнөөдөр 2026-03-22

BLACKPINK ХАМТЛАГ ХОЁР ЖИЛ ЕСӨН САРЫН ДАРАА ЭРГЭН ИРЛЭЭ

2025-06-26,   1237

Дэлхий нийтийн анхаарлыг татаад буй K-pop урсгалын тэргүүлэгч BLACKPINK хамтлаг урлагийн тайзнаа бүрэн бүрэлдэхүүнээрээ эргэн ирэхээ албан ёсоор зарлалаа. Тус хамтлаг хоёр жил есөн сарын хугацаанд хамтын уран бүтээлээс завсарлаж, гишүүд нь тус тусын бие даасан төслүүд дээр ажиллаж байсан билээ. YouTube сувгаараа шинэ аялан тоглолтын teaser видеог цацсан. Шинэ аялан тоглолтын нэр, хуваарь, тоглолт эхлэх улс зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл хараахан зарлагдаагүй байгаа ч энэ нь тэдний 2022 онд хийсэн “BORN PINK” аялан тоглолтын дараах анхны бүрэн хэмжээний эргэн ирэлт болох юм. BLACKPINK-ийн энэхүү эргэн ирэлт нь зөвхөн K-pop бус дэлхийн хөгжмийн зах зээлд томоохон үйл явдал болох нь дамжиггүй бөгөөд олон сая фенүүдийн хүсэн хүлээсэн мөч бодит болж байна.
 

BLACKPINK ХАМТЛАГ ХОЁР ЖИЛ ЕСӨН САРЫН ДАРАА ЭРГЭН ИРЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188