Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээнийг анх удаа Монгол Улсад зохион байгуулахаар болжээ. Тэмцээн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг, Тайж хайрхны дэргэд долдугаар сар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ удаагийн тэмцээнд 30 гаруй орны тамирчид оролцохоор төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 15 улсын 70 гаруй харваач бүртгүүлээд байна. Бүртгэл ирэх долдугаар сарын 20-нд албан ёсоор хаагдана. Монгол Улсад морьт харвааны 11 клуб албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ спортын хөгжлийн цар хүрээ нэмэгдэж, олон залуусыг татах болсон талаар салбарынхан онцолж байна.
Дэлхийн морьт харвааны холбооны ерөнхийлөгч Ким Ёнг Сол “Морь унаж нум сум харвах нь зөвхөн спорт төдийгүй соёл иргэншлийн нэг хэсэг бөгөөд маш их ур чадвар, тэвчээр шаарддаг. Монголын түүх, өв уламжлалыг агуулсан морьт харвааг дэлхийн спортын тавцанд гаргах боломжийг бүрдүүлж байгаадаа баяртай байна. Энэ спортыг цаашид Олимпын төрөлд багтаах зорилготой ажиллаж байна” гэв. Одоогоор дэлхийн дөрвөн тивийн 38 улс морьт харвааны холбоонд бүртгэлтэй байна. Энэхүү тэмцээн нь Монголын өв соёлыг сурталчлах, морьт харвааны спортыг олон улсын түвшинд таниулах чухал үйл явдал болж байгаа юм.
| МОРЬТ ХАРВААНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |