• Өнөөдөр 2026-03-22

Говь-Алтай аймагт үер бууж, 13 айл усанд автжээ

2025-06-23,   896

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан, Баяншанд, Харзат багийн нутагт зургаадугаар сарын 22-ны 18:45-19:50 цагийн хооронд хүчтэй дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер буужээ. Тус өдрийн 19:20 цагт Онцгой байдлын ерөнхий газарт иргэдээс үерийн дуудлага ирсэн байна. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид газар дээр нь шуурхай ажиллаж, нийт 13 өрхийн 13 гэр, 9 хашаа, 1 аж ахуйн нэгж, байгууллагын барилга үерт автсаныг тогтоон, 25 метр урт шуудуу татаж усны урсгалыг өөрчлөх, далан шуудууг нээх арга хэмжээг авчээ.


Говь-Алтай аймагт үер бууж, 13 айл усанд автжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.eccold.top хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188