Зуны эхэн сар гарсантай холбоотой ойрын тав хоногийн цаг агаарын мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Тэгвэл ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орно гэсэн төлөвтэй байна. Тодруулбал: Энэ сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын зарим газраар, 14-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд нийт нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын тав хоногийн урьдчилсан төлөв
Хур тунадас: Өнөөдөр буюу зургадугаар сарын 10-нд аянга цахилгаантай аадар бороо орно. Мөн энэ сарын 11,13-нд бага зэргийн бороо орж, бусад өдөр хур тунадас орохгүй.
Салхи: Энэ өдрүүдэд салхи 2-3-н метрийн тогтуун байна.
Агаарын температур: Өнөөдөр буюу зургадугаар сарын 10-нд шөнөдөө 12 хэм, өдөртөө 25 хэм дулаан, 11-ний лхагва гарагт шөнөдөө 11 хэм, өдөртөө 17 хэм, 12-14-ний өдрүүдэд шөнөдөө 8-9 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
| ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орно |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |