Португалийн Брага хотод зохион байгуулагдсан Хореографик Латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон “Royal Dance” хамтлаг хос алтан медаль хүртэж, хос цомын эзэд болжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг бүжигчид оролцсон уг тэмцээнд уран бүтээл, техникийн өндөр түвшинг харуулж, онцгой үнэлгээг авсан байна. "Монголын бүжгийн спортын холбоо”-ны гишүүн “Royal dance” бүжгийн клубийн дэргэдэх “Royal dance” бүжгийн хамтлаг нь 2019 онд байгуулагдсан бөгөөд гишүүдийн дийлэнх нь 18-22 насныхан аж. Энэхүү тэмцээнд 3 багш 20 бүжигчин нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ. “Royal Dance” хамтлагийг Б.Халиун, О.Эрдэнэ-Очир нар удирдан ажиллажээ.
| “Royal Dance” хамтлаг Португалийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |