Өмнөд Солонгосын Сөүл хотын Төв дүүргийн шүүхээс "NewJeans" хамтлаг болон тэдний менежментийн компани болох ADOR хоорондын маргаантай холбоотой шийдвэрийг энэ сарын 30-нд гаргалаа. Шүүхийн шийдвэрт тус хамтлагийн гишүүд ADOR-ын зөвшөөрөлгүйгээр бие даасан уран бүтээлийн болон сурталчилгааны үйл ажиллагаа явуулах эрхгүй хэмээн дүгнэжээ. Шүүхийн дүгнэлтээр, хэрэв "NewJeans"-ийн гишүүд уг шийдвэрийг зөрчиж, тусгаар уран бүтээл хийвэл тэд тус бүр 1 тэрбум вон (ойролцоогоор 730,000 ам.доллар)-ы нөхөн төлбөрийг ADOR компанид төлөх ёстой гэж заасан байна. Тус шийдвэр нь "NewJeans" хамтлагийн гишүүдийг ADOR-ийн зохион байгуулалтгүйгээр үйл ажиллагаа явуулахыг түр хориглох зорилготой бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлыг шүүхийн эцсийн шийдвэр хүртэл хадгалахаар болсон. Харин "NewJeans"-ийн гишүүд уг шийдвэртэй санал нийлэхгүй байгаа бөгөөд давж заалдах хүсэлтээ илэрхийлээд байна.. Цаашид шүүхийн шат дараалсан шийдвэрүүдээс шалтгаалан хамтлагийн үйл ажиллагаа хэрхэн өрнөх нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
| "NEWJEANS" ХАМТЛАГИЙН ГИШҮҮД ADOR-ЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛБАЛ НЭГ ТЭРБУМ ВОНЫ НӨХӨН ТӨЛБӨР ТӨЛНӨ |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |