Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-аас хийсэн хяналт шалгалтаар Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан болон ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 39 гадаад иргэнийг албадан гаргаж, 3-5 жилийн хугацаанд дахин нэвтрэх эрхгүй болголоо. 2025 оны тавдугаар сарын 19-23-ны өдрүүдэд ГИХГ-аас төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахад нийт 4 улсын 39 иргэн Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдсон байна. Албадан гаргагдсан иргэдийн бүрэлдэхүүнд:
• БНХАУ-ын 31 иргэн
• БНСУ-ын 5 иргэн
• Бүгд Найрамдах Узбекстан Улсын 2 иргэн
• Тайландын Хаант Улсын 1 иргэн багтжээ.
Тэдгээрийн дийлэнх буюу 25 иргэн нь ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, 3 нь хуурамч бичиг баримт ашигласан, 4 нь виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй байжээ. Хууль зөрчигчдийн тоо эрс нэмэгдэж, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Монгол Улс визийн нөхцөлийг хөнгөвчлөн, цахим визийн олголтыг нэмэгдүүлсэн ч үүнийг далимдуулан хууль зөрчих тохиолдол ихэссэн байна. Тухайлбал, 2025 онд албадан гаргасан гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна. ГИХГ-аас мэдэгдсэнээр гадаадын иргэн, түүнийг уригч хувь хүн болон аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хууль тогтоомжийг чанд мөрдөж, хууль бус үйлдлээс ангид байхыг онцгойлон анхааруулж байна.
| Хуурамч бичиг баримт ашигласан, визний хугацаа хэтрүүлсэн 39 гадаад иргэнийг албадан гаргалаа |
|
Т.Бөхчулуун “Харү” башёгийн макшита зиндаанд түрүүллээ
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |