Энэ үеэр тус газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр "Онцгой байдлын байгууллагад өчигдөр нийтдээ таван удаагийн ой хээрийн түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс гадна нийт 49 удаагийн обьектын гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын 27 нь нийслэлийн зуслангийн бүсэд гарсан. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт хоёрын даваа гэх газарт түймэр гарсан дуудлага гарч, уг түймэр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг руу тархсан. Өнөөдрийн байдлаар Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан 88 алба хаагч, сумын мэргэжлийн анги, Ойн нөхөрлөлийн анги зэрэг холбогдох албанаас 183 хүн гээд нийтдээ 271 хүн, 30 автомашин, техниктэйгээр гал унтраах ажлыг зохион байгуулж байна. Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Үндэсний аврах бригадаас 30 албан хаагч, гурван аврах машинтай энэхүү түймэрт үүрэг гүйцэтгэж байна. Мөн Сэлэнгэ, Дархан, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна. Харин Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан түймрийн дуудлага дээр Онцгой байдлын газрын алба хаагчид, холбогдох мэргэжлийн ангийн 125 хүн, нийтдээ 150 хүн 27 автомашин, техниктэйгээр түймэр унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Богд хан ууланд гарсан түймрийг одоогийн байдлаар бүрэн унтраасан. Одоо бол түймрийг хүлээлцэх, хүлээлгэж өгөх, түймрийн сургийг шалгах ажиллагааг хийж байна" гэв.
| Ц.НЯМБАЯР: Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан түймэр Хушаат сум руу тархсан |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |