“Ocean grey” продакшны уран бүтээлч Becca тавдугаар сарын 2-нд анхны тоглолтоо хийх гэж байна. “Comfy”, “No Way”, “Leomini”, “S.O.S” тэргүүтэй дуугаараа хүмүүсийн сонсох дуртай уран бүтээлч болсон тэрбээр 2018 оноос уран бүтээл хийж эхэлсэн билээ. “No way” дуу нь youtube хуудаснаа өдгөө 12 сая гаруй үзэлттэй байгаа юм. Becca тоглолт хийх гэж байгаагаа зарласныхаа дараа “Бороо”, “Ааш муут” болон дуучин Seryoja-тай хамтарсан Boomerang гэх уран бүтээлийг сонсогчдод хүргээд байгаа билээ.
Түүний анхны бие даасан тоглолтын зочин уран бүтээлчээр Seryoja, Tatar, Foux, Vande нар оролцох бөгөөд дуунуудаа амьд хөгжимтэй дуулахаараа онцлог билээ.
Тоглолт Corporate Convention Centre Event Hall-д болох бөгөөд тасалбарыг shoppy.mn сайтаар дамжуулан авах боломжтой.
| BECCA АНХНЫ ТОГЛОЛТОО ХИЙНЭ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |