Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Сү Хён өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, жүжигчин Ким Сэ Ронтой холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хурлын эхэнд олон нийтээс уучлалт хүсэж, Ким Сэ Роны амгалан тайван байдалд саад учруулсандаа харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн Ким Сэ Ронтой насанд хүрээгүй байх үед нь үерхэж байгаагүй гэдгээ онцолж, тэдний харилцаа Ким Сэ Рон насанд хүрсний дараа эхэлсэн болохыг мэдэгджээ. Үүнээс гадна Ким Сү Хён, Ким Сэ Роны гэр бүл түүний эсрэг сүрдүүлж, мөнгө нэхдэг байсан хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр хууль ёсны арга хэмжээ авч, худал мэдээлэл тараасан хүмүүсийн эсрэг гомдол гаргаж, 12 тэрбум воны хохирлын нөхөн төлбөр нэхэмжилж байгаа талаар өмгөөлөгч нь мэдээлжээ.
Х.Анар
| Ким Сү Хён хэвлэлийн бага хурал хийж, олон нийтээс уучлалт хүслээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |