Солонгосын хэд хэдэн бүс нутагт хүчтэй ойн түймэр гарч, байгаль орчин болон орон нутгийн иргэдэд ихээхэн хохирол амсжээ. Түймрийн улмаас 36010 га ойн талбай шатаж, 300 гаруй барилга байгууламж, түүхэн дурсгалт газрууд эвдэрсэн. Мөн 26 хүн амь үрэгдэж, 37000 гаруй хүн нүүлгэн шилжүүлэгдсэн байна. Солонгосын алдарт дуучин, жүжигчин IU (Lee Ji-eun) нь саяхан эх оронд нь гарсан ойн түймэртэй тэмцэхэд зориулж 200 сая вон хандивласан байна. Түүний энэ өгөөмөр үйлдэл нь олон нийтийн талархлыг хүлээж, бусад хүмүүсийг ч мөн адил хандив өргөхөд уриалан дуудаж байна. Энэхүү хандив гал сөнөөгчдийн хангамжийг сайжруулах, олон нийтэд ойн түймрийн талаар мэдлэг түгээхэд зориулагдах юм. Мөн Seventeen хамтлаг 1 тэрбум вон, IVE хамтлаг болон дуучин Пэ СүЖи (Bae Suzy) нар тус бүр 200 сая вон хандивласан байна.
Х.Анар
| IU Солонгосын ойн түймэртэй тэмцэхэд 200 сая вон хандивлажээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |