УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хэн бүхэн Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүндэтгэх ёстой. Сэтгүүлчид Үндсэн хуулийн зүйл заалтуудыг харж, Үндсэн хуулийн мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүсээс мэдээлэл авах хэрэгтэй. Би банкны салбарт 20 гаруй жил ажиллахдаа Хөгжлийн банкны буруутгагдаад байгаа албан тушаалд жил хүрэхгүй хугацаанд ажилласан. Иргэн Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар аль нь ч хууль зөрчөөгүй. Миний дээд албан тушаалтан буюу газрын захирал байсан Я.Сод-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Г.Дөлгөөн зүгээр хоцорсон. Мөн Дээд шүүхээр ороод О.Батбаатар цагаадаад гарсан. Тэгэхээр миний дээд албан тушаалтнуудад нөхцөл байдал өөрөөр үйлчилсэн. Надад нөхцөл байдал өөрөөр үйлчилж байгааг гайхаад Дээд шүүхийн шийдвэрийг хүлээн авч гомдол гаргах материал бүрдүүлэхээр хүлээн авсан. Дээд шүүхийн шийдвэрийг очиж авснаар надад холбогдуулсан хэргийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш. Үндсэн хууль зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан хүнийг УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх буюу эргэн татдаг. Тэрнээс Үндсэн хуулийг Үндсэн хуулийн Цэц тайлбарлана, бусад хуулийг УДШ тайлбарлана. Дуртай нэг хуульч, сэтгүүлчид нь ямар нэгэн өнцөг гаргаж хууль тайлбарлаад байж болохгүй” гэв.
| Д.ЦОГТБААТАР: БИ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |