Цагдаагийн байгууллагаас Ноорог цахим хуудасны редакцад Эрүүгийн хуулийн 19 зүйлийн 9.1-т заасан Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэх үндэслэлээр өчигдөр шөнө хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчилсан. Тус үйл явдалтай холбоотойгоор Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас мэдээлэл өгч байна.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван “Ноорог хуудасны контент бүтээгч залуустай холбоотой холбогдох ажиллагаа цагдаагийн байгууллагаас явуулж байгаа. Ингэхдээ хэвлэн нийтлэх эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн байгууллагатай нь холбож шалгаагүй. Хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах болон цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой сэжүүр байсан учраас цагдаагийн байгууллагаас прокурорын байгууллагын хяналт дор мөрдлөг явуулж байна. Өчигдөр хойшлуулшгүй ажиллагаагаар найман иргэнийг дуудан авчирч холбогдох мэдүүлэг тайлбар авах гэсэн боловч долоон иргэн өмгөөлөгч байлцуулан мэдүүлэг өгөхийг хүссэн. Хүсэлтийг хангаж 22:30 цагт авчирч, 04:30 цагт явуулсан. Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хийсэн ажиллагаа. Тухайн уулзалт Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын бүрэн камертай өрөөнд болсон. Хууль зөрчиж хийсэн зүйл байхгүй. Иргэн бүх төрлөөр гомдол мэдээлэл гаргаж болно” гэв.
| С.ТАЙВАН: Ноорог цахим хуудасны залуусыг хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах болон цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан хэрэгт шалгаж байна |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |