Өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллагаас Ноорог.мн сайтын албан өрөөнд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, долоон ажилтныг нь саатуулж, мэдүүлэг авчээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 17-ны 22:00 цагийн үед Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн албан хаагчид Ноорог.мн сайтын ажлын хэрэгсэл, хард, ажилтнуудынх нь утас гэх мэт зүйлсийг хурааж, өглөөний 05:00 цаг хүртэл мэдүүлэг авсан байна.
Ингэхдээ Эрүүгийн хуулийн 19 зүйлийн 9.1-т заасан Үндэсний эв нэгдлийг бусниулахыг завдсан гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулж буйгаа тайлбарлажээ.
Ноорог.мн сайтын залуусын хувьд төрийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан контент хийдэгтэй нь холбоотойгоор хэрэг үүсгэсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж. Мөн саатуулж мэдүүлэг авах үеэрээ залуусыг дарамталсан асуудал үүссэнийг ч зарим эх сурвалж мэдээлж байна.
Ажиллагааны үеэр залуусын гар утсыг хурааж, саатуулсан нь хүний эрхийг зөрчсөн гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Тэд одоо 10:00 цагаас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасагт залуус дахин мэдүүлэг өгөхөөр болжээ.
| Цагаадаагийн байгууллагаас “Ноорог.мн” сайтын албан өрөөнд хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |