Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа үндсэн хоёр эх үүсвэр бий. Гэр хорооллын яндан болон автомашины утаа. Үүнээс автомашины утаа агаар бохирдуулагч эх үүсвэрийн 28 хувийг эзэлдэг. Автомашины утааг бууруулахын тулд олон улсад хэрэгжүүлдэг төрөл бүрийн арга хэмжээнээс манай улс хэрэгжүүлж буй. Тэдгээрийн нэг нь автомашиныг нүүрсэн яндантай байлгах гэсэн шаардлага. Нүүрсэн яндан нь автомашины тэр их хортой утааг шүүдэг. Өөрөөр хэлбэл, нүүрсэн яндан автомашинаас ялгарч байгаа 200 гаруй химийн бодис, тэр дундаа хамгийн хортой хүнд металлууд азотын давхар ислийн ялгарлыг их хэмжээгээр бууруулдаг байна. Гэтэл байгальд, хүний эрүүл мэндэд тийм их ач тустай нүүрсэн янданг зарж борлуулдаг тусгай сүлжээ манай улсад байна.
Нүүрсэн янданг 1.5-2 сая төгрөгөөр худалдаж аваад Хятад улс руу өндөр үнээр зарж борлуулдаг. Нэг жилд гэхэд 40 мянга гаруй нүүрсэн янданг гадагшаа зарж борлуулдаг байна. Улмаар нүүрсэн яндан доторх үнэт металлуудыг салгаж авдаг. Харин шинээр болон хуучин худалдаж авч байгаа машинаа нүүрсэн яндантай эсэхийг иргэд төдийлөн шалгадаггүй. Нүүрсэн яндан нь машинаас ялгарах хорт утааг шүүдэг. Ингэснээрээ машины дотоод эд анги, ялангуяа хөдөлгүүрийн насжилтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй эд анги юм.
| Нүүрсэн яндангүй автомашины хөдөлгүүр амархан мууддаг |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |