Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрөгч хоёрдугаар сарын 17-ны өдөр орон даяар эхэлсэн. Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл долоо хоногийн дараа буюу энэ сарын 14-ний өдрийн 18:00 цагт дуусаж байна.
Боловсролын сайдын элсэлтийн ерөнхий шалгалтад оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 10, 11 дүгээр ангийн сурагчид монгол хэл, бичгийн шалгалтад оролцох боломж нээгдсэн. Шалгалтын материал анги хамаарахгүйгээр нэг түвшинд буюу 10, 11 болон 12 дугаар ангийн шалгуулагчид ижил материалаар үнэлэгдэх юм.
Шалгуулагчид http://eyesh.eec.mn/ сайтаар нэвтрэн орж, хувийн мэдээллээ оруулан шалгалтаа сонгож бүртгэлээ албан ёсоор баталгаажуулна.
10 болон 11 дүгээр ангийн шалгуулагчид босго оноог давсан тохиолдолд дахин уг шалгалтыг өгөхгүй байх боломжтой. Харин өөрийн авсан оноондоо сэтгэл хангалуун бус байвал дахин шалгалтад орж оноогоо ахиулах боломжтой гэнэ.
Монгол хэл, бичгийн шалгалт ирэх дөрөвдүгээр сарын 17, 18-нд болно. 17-ны өдөр 12 дугаар ангийн шалгуулагчид, 18-нд 10 болон 11 дүгээр ангийн шалгуулагчид шалгалтаа өгөх хуваарьтай байна.
| Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ сарын 14-нд дуусна |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |