Улаанбаатар хот улсын нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг буюу эрчим хүчний системд дунджаар 1245 МВт ачааллыг “үүрэлцдэг”. Өнгөрсөн 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсныг энэ өвөл нөхөж чадсан. Учир нь Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц, Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сараас тус тус төвийн системд эрчим хүч нийлүүлснээр уг дутагдалтай хэрэглээг нөхсөн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 17692.9 МВт.ц эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний системд томоохон хувь нэмрээ оруулаад байна. Тус станц нь байгальд ээлтэй, ногоон эрчим хүчийг үйлдвэрлэж, шөнийн цагт хуримтлуулсан эрчим хүчийг оргил ачааллын цагаар буцаан нийлүүлдэг онцлогтой. Монгол инженер, техникийн ажилтан, албан хаагч нар станцын үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлж байна.


| Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 17692.9 МВт.ц эрчим хүч нийлүүллээ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |