МХБХ-ны Ерөнхий Нарийн бичгийн дарга М.Ганбаатар, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар нар өнөөдөр ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ байгууллаа.
Монголын Хөлбөмбөгийн холбоо энэхүү сургуулийн сургалт, суурь баазад тулгуурлан хөлбөмбөгийн спортоор карьер хөөх авъяастан хүүхдүүдийг шалгаруулан суралцуулахаар ирэх намраас элсэлт авах юм. Тэдгээр сурагчдад онцгойлон анхаарал хандуулах, хүүхэд тус бүрийг ивээн тэтгэгчтэй болгох, олон улсын тэмцээн уралдаан, гадаад болон дотоодын дасгалжуулагч нараар хангах зэрэг олон зорилгыг Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхий Нарийн бичгийн даргын зүгээс өмнөө тавиад байна.
.jpg)
Харин Спортын төв сургуулийн зүгээс өдгөө явуулж буй үйл ажиллагааныхаа хүрээнд хөлбөмбөгийн спортоор тус сургуульд хичээллэж буй хүүхдүүдийг ерөнхий эрдмийн хичээл болон хөлбөмбөгийн спортоор өдөр бүр хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлэн ажиллана. Түүнчлэн гадаад харилцааныхаа хүрээнд эдгээр хүүхдэд боломжит бүхий л талаар дэмжлэгийг үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цаашид хөлбөмбөгийн мэргэжлийн тамирчин бэлтгэх сууриа ийнхүү тавилаа.
Ийнхүү 1980-аад оны эхэн үеэс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлж байсан, өдгөө Монгол Улсад хөлбөмбөгийн спортоор Лигийн олон тамирчныг төрүүлэн гаргасан Спорт сургалтын төвийг дахин шинээр сэргээж байна. Ирэх намраас энэхүү сургуульд элсэн орох хүсэлтэй 12-оос дээш насны хүүхдүүдийн сонгон шалгаруулалтыг Монголын Хөлбөмбөгийн холбоо болон Спортын төв сургуулийн баг, мэргэжилтнүүд хамтран зохион байгуулах аж.
| ХӨЛБӨМБӨГИЙН МЭРГЭЖЛИЙН ТАМИРЧИН БЭЛТГЭХ СУРГУУЛЬ ИРЭХ НАМРААС ЭЛСЭЛТ АВНА |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |