“Born Again” дуу нь Лиса(Lisa), Дожа Кэт(Doja Cat), Рэй(Raye) нарын хамтын бүтээл бөгөөд 2025 оны хоёрдугаар сарын 6-нд цацагдсан. Тус уран бүтээл нь Lisa-гийн хоёрдугаар сарын 28-нд гарах “Alter Ego” цомгийн дөрөв дэх уран бүтээл юм. “Born Again” дуу нь диско, фанк, поп урсгалыг хослуулсан. Дууны үг, аяыг Рэй(Raye), Дожа Кэт(Doja Cat), Эндрью Уэллс(Andrew Wells), Энтони Россомандо(Anthony Rossomando) нар бичиж, продюсерээр Рэй(Raye) болон Эндрью Уэллс (Andrew Wells)ажиллажээ.
Дууны үг нь салалтын дараах өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлж, гурван уран бүтээлч тус бүр хуучин хайртаасаа салснаар хэрхэн өөрчлөгдөж, хүчирхэг болсон тухайгаа өгүүлдэг.
Дууны клипийг Бардиа Зейналли(Bardia Zeinali) найруулж, дөрвөн хэсгээс бүрдсэн бүтээл болсон. Клипэнд Лиса(Lisa), Дожа Кэт(Doja Cat), Рэй(Raye) нар түүхэн үеийн хүчирхэг эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлж буйг харуулдаг. Эхэндээ тэд хар хувцастайгаар гарч ирж, дараа нь өнгөрсөн амьдралаасаа ангижран цагаан даашинз, мөнгөн хуягтайгаар шинэ дүр төрхийг илэрхийлдэг.
“Born Again” дуу нь шүүмжлэгчдээс эерэг үнэлгээ авч, Lisa-гийн соло уран бүтээлүүдийн нэгэн шинэ амжилт болж байна.
Г.Азжаргал
| Blackpink хамтлагийн дуучин Lisa шинэ уран бүтээлээ гаргалаа |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |