Голомт банк Сингапур улсын “Saison Investment Management Private Limited” буюу SIMPL хөрөнгө оруулалтын байгууллагаас урт хугацаат ногоон зээлийн санхүүжилтийг хоёр дахь удаагаа амжилттай татан төвлөрүүллээ. Тус ногоон зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэхэд зориулахаас гадна Монгол Улсын Ногоон Таксономын дагуу сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга гэх мэт олон төрлийн ногоон зээлийн санаачилгыг дэмжих зорилготой.
SIMPL нь 2021 онд байгуулагдсан, Япон улсад зээлийн үйл ажиллагаагаар тэргүүлэгч Credit Saison Company Limited байгууллагын Олон улсад чиглэсэн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хариуцдаг “Saison International Pte. Ltd.”-н охин компани юм.
Голомт банк тус байгууллагаас санхүүгийн хүртээмжтэй байдлыг бий болгох, нэмэгдүүлэх үндсэн зорилгын хүрээнд 2024 онд анхны зээлийн санхүүжилтийг татсан ба тус санхүүжилтээр дамжуулан цэвэр ус, ус цэвэршүүлэх үйлдвэр, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлүүдийг олгосон.
Бид 2015 онд “Тогтвортой Санхүүжилтийн Бодлого батлан зээлдэгчийн байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээ”г зээлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн салбарт тэргүүлэх байр суурь эзлэн ажиллаж байна.
Түүнчлэн Голомт банк санхүүжилтийн ногоон зээлийн багцаа 2030 он гэхэд 2023 оны суурь түвшинтэй харьцуулахад 5 хувь, 2050 он гэхэд 10 хувь болгон тус тус нэмэгдүүлэх дунд болон урт хугацааны зорилгуудыг тавин, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Сайн сайхныг санхүүжүүлнэ
| ГОЛОМТ БАНК SIMPL ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГААС УРТ ХУГАЦААНЫ НОГООН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ТАТЛАА |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |