Мэргэжлийн сүмогийн энэ оны эхний башёд түрүүлж, ёкозүна цолны болзол хангасан Хошорюү С.Бямбасүрэн 25 настай бөгөөд Хацү башёд 12 даваа, гурван унаатай түрүүлсэн бөгөөд башёгийн сүүлийн өдөр Охо болон Кинбозан нартай нэмэлт барилдаан хийн ялсан юм.
Тэрбээр 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүү бөгөөд мэргэжлийн сүмогийн 74 дэх, Монголын зургаа дахь их аварга цолтон болж байгаа билээ.
Хошорюү С.Бямбасүрэн Асашёорюү Д.Дагвадоржийн ах Д.Сугаррагчаагийн хүү, Монгол Улсын заан Д.Долгорсүрэнгийн ач хүү бөгөөд 1999 оны тавдугаар сарын 22-нд төрсөн, 188 см өндөр, 150 орчим кг жинтэй. 2017 оны арваннэгдүгээр сарын 1-нд Японы мэргэжлийн сумогийн шинэ тамирчдын шалгаруулалтад орж, арванхоёрдугаар сард тэнцэн “Тацунами” дэвжээний бөх болсон байна. С.Бямбасүрэн нь мэргэжлийн сумо бөхийн анхны барилдаанаа 2018 оны нэгдүгээр сарын башёд хийж байжээ. Ингээд 2019 оны арваннэгдүгээр сараас жюүрёо зиндаанд барилдаж эхэлсэн аж. Тэрбээр нэгдүгээр сарын 30-нд уламжлалт цүна-үчи буюу шинэ ёкозүнад олс томох ёслолын арга хэмжээнд оролцсон бөгөөд Тацүнами дэвжээний Дэваноүми "ичимон"-д харьяалагддаг бөхчүүд хоёр цаг гаруй шинэхэн ёкозүнагийн ёслолдоо бүслэх цагаан олсыг томжээ. Хошорюү С.Бямбасүрэнгийн олс өмнөх аваргуудынхаас илүү зузаан бөгөөд 7.8 кг жинтэй аж.
.jpg)
.jpg)
| Асашёорюү Д.Дагвадоржийн үеэл дүү мэргэжлийн сүмогийн 74 дэх аварга Хошорюү С.Бямбасүрэн гэж хэн бэ |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |