PISA үнэлгээг Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас 2000 оноос эхлэн 3 жил тутамд зохион байгуулж ирсэн бөгөөд дэлхийн 90 гаруй орон хамрагддагаараа олон улсын томоохон үнэлгээний нэгт зүй ёсоор тооцогддог. Энэхүү үнэлгээ нь суурь боловсролын 15 настай сурагчид эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар түвшинд олгож байгааг илрүүлдгээрээ онцлогтой юм.
Боловсролын ерөнхий хуулийн 35.6-р зүйлд “Боловсролын чанарыг гурван жил тутам олон улсын эрх бүхий байгууллагаар үнэлүүлнэ” гэж заасны дагуу Монгол Улс 2 дахь 2025 оны PISA үнэлгээнд оролцохоор бэлтгэж байна.
Монгол улс PISA үнэлгээнд 2022 онд анх удаа хамрагдсан.
Энэ судалгааны бэлтгэл ажлын хүрээнд турших судалгааг 2024 оны 04-05 дугаар сард зохион байгуулсан бөгөөд нийт 32 сургуулийн 2513 сурагч даалгавар гүйцэтгэж, асуулга бөглөж мөн тооны эцэг эх, 154 багш, 32 сургуулийн захирал, сургалтын менежер асуулга судалгаанд хамрагдсан.
Үндсэн судалгаанд 190 орчим сургууль, 7500 орчим сурагч түүврээр сонгогдох бөгөөд Боловсролын Яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үнэлгээний төв болон бусад харьяа байгууллагууд хамтран 2025 оны 03-р сараас 05-р сарын хооронд судалгааг зохион байгуулна.
| “PISA-2025” Судалгааны тов гарлаа |
|
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
2026-03-21 19:51:56
Л.Энхрийлэн “Тбилис-2026 Гранд слам”-ын хүрэл медалийн төлөө барилдана
2026-03-21 19:23:08
Дэлхийн аварга С.Будүү гавьяат дасгалжуулагч боллоо
2026-03-21 19:00:39
2026-03-21 18:36:24
2026-03-21 18:02:16
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |