Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нэгдүгээрт, 2026 онд бяслагны үйлдвэр ашиглалтад орохоор болсон. Хоёрдугаарт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц амжилттай хэрэгжихээр боллоо. Гуравдугаарт, Хиймэл дагуулын төслийн 68 тэрбум төгрөг 2024 оны тодотголд орсон. Хиймэл дагуулын төсөл амжилттай хэрэгжих үү, үгүй юү гэдгийг УИХ шийднэ. Эхний энэ гурван төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Дараагийн төслүүд Техник эдийн засгийн үндэслэлээ тогтоолгохоо хүлээлтийн байдалтай байгаа. Тэдгээр төсөл төсөвт шууд тусгагдахгүй. Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд болон гаднын хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэхээр хүлээгдэж байгаа. 2024 оны төсөв дээр 3.2 их наяд төгрөгийн төсвийн тодотгол хийгдсэн. Үүний 2.5 их наяд нь Улаанбаатар хотын түгжрэлийн эсрэг ажилд зориулах төсвийн тодотгол байсан. Жил бүр шинээр 400-500 төсөл өргөн баригддаг. Энэ удаад шинээр 38 төсөл өргөн баригдсан. Ирэх жил 640 төсөл үргэлжилнэ гэсэн үг. Үүнд, томоохон бүтээн байгуулалтын ажлууд орсон. 60 орчим цэцэрлэг, 31 эмнэлэг барина. Шинэ оруулсан 38 төсөл бол хувийн хэвшлийг дэмжих буюу төрөөс хийж болохуйц эрчим хүчний бүтээн байгуулалтын ажил, тээвэр, боомт руу чиглэсэн замын бүтээн байгуулалт орсон. Өмнөх жилүүдийнх шиг аймаг, сум руу тэлэхгүйгээр том эдийн засгийн өсөлтийг бий болгох, түгжээг тайлах бүтээн байгуулалт үргэлжилнэ гэж ойлгож болно. Мөн ирэх дөрвөн жилийн хугацаанд нэг том зорилго тавьсан. Тэр нь нэг хүнд ногдох үндэсний орлого гэдэг эдийн засгийн хувьд хамгийн том үзүүлэлт байдаг. Өнгөрсөн жилүүдэд нэг хүнд ногдох үндэсний орлого 5000 ам.доллараас доош байсан. Тиймээс ирэх жилүүдэд нэг хүнд ногдох орлогыг 10.000 ам.доллор болгохоор төлөвлөж эхний жилийн төсвөө батлаад байна” гэв.
| Б.ЖАВХЛАН: Ирэх жил 60 орчим цэцэрлэг, 31 эмнэлэг барина |
|
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Б.ЭНХБАЯР "БОДЬ ГРУПП"-ЭЭС 1.3 САЯ АМ.ДОЛЛАР БЭЛНЭЭР АВСАН
2026-03-23 12:52:36
Томоохон гол болон нуур мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нимгэрсэн байна
2026-03-23 10:24:54
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:41:01
2026-03-23 08:33:20
ТҮҮНИЙ ШҮЛГЭЭР БҮТСЭН “ЖАРГААХ ЗҮРХЭН”, “УЯХАН ХОРВООН ХАНЬ”, “ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ”-ИЙГ СОНСОХОД Л…
2026-03-23 07:48:49
“Мон-Алтиус Цагаанбаатар” академи “MNUE OPEN -2026” тэмцээнээс 16 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-03-23 07:30:00
Казах үндэсний соёлын төв байгуулахаар болов
2026-03-23 07:20:00
Б.Мягмарцэрэн 212.5 кг-ыг өргөж, дээд амжилт тогтоов
2026-03-23 07:10:00
ДОТООД СОНГУУЛИА Ч ДОРИВТОЙ ХИЙЖ ЧАДАХГҮЙ АН-ЫНХАНД НАЙДВАР АЛГА
2026-03-23 07:00:00
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДСАН ДУУЛИАНТ ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС БАЙРНЫ УРЬДЧИЛГАА АВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2026-03-23 07:00:00
Л.МАРАЛМАА: ГОО САЙХНЫ ОЛИМПООС ГУРАВ ДАХ ЖИЛДЭЭ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2026-03-23 07:00:00
ЗАЛУУ ЖҮДОЧИД “ТБИЛИС-2026”-Д ТААРУУХАН БАРИЛДЛАА
2026-03-23 07:00:00
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Игавахараг хүлээн авч уулзлаа
2026-03-22 12:24:26
2026-03-22 12:00:54
Таеквондо-гийн түлийн онол, практикийн сургалт болов
2026-03-22 11:41:50
ТОСК-ийн иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдлаа
2026-03-22 11:35:00
Монгол, Оросын хоккейн нөхөрсөг тоглолт эхэллээ
2026-03-22 11:24:55
Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо
2026-03-22 09:19:22
Т.Намнанбаяр холимог тулааны “JCK”-ийн “Tournament”-ийн аварга боллоо
2026-03-22 08:53:09
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |