Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд “Ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийг Голомт банк нэвтрүүлэн хэрэгжүүлсээр байгаа билээ. Төслийн хүрээнд 2023 оны 6-р сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Грекийн Тесалоники хотын Македоны Их сургуульд олон улсын ажил олгогч байгууллагуудад зориулсан туршлага солилцох сургалт болон хамтарсан уулзалт зохион байгуулагдаж Голомт банкны төлөөллүүд амжилттай оролцлоо.
Уулзалтын үеэр Македоны их сургуулийн оюутнууд ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрт хэрхэн хамрагдсан талаар , хөтөлбөрт хамрагдсанаар оюутнуудад бий болох давуу тал ,эзэмшсэн ур чадвар, суралцсан туршлагаасаа хуваалцав. Мөн ажил олгогчид оюутнуудыг хэрхэн үнэлэх, ямар сургалтуудад хамруулах, ямар ур чадваруудыг нь түлхүү хөгжүүлэх, тухайн ажил мэргэжил, салбарынхаа онцлогийг танин мэдэх тухай болон бусад шаардлагатай зүйлсийн талаар хэлэлцлээ.
Банк санхүү, даатгалын салбарын оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж төслийн тогтвортой байдлыг хангах, цар хүрээг өргөжүүлэх талаар Тесолоники хотын их сургуулиудын төлөөлөл болон банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай Голомт банк, Төрийн банкны төлөөллүүд уулзалт зохион байгуулж Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрөөр оюутан солилцохоор тохиролцлоо.
Гурван өдрийн турш үргэлжилсэн энэхүү сургалт, уулзалтын арга хэмжээний үеэр оролцогч талууд дараах сургалтуудад хамрагдан харилцан туршлага солилцсон байна.
| Голомт банк Erasmus+ MONGWBL төслийн хүрээнд Грек улсад зохион байгуулагдсан уулзалтад оролцлоо |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |