Тавантолгой түлш компани шахмал түлшний түүхий эдийн нэг болох барьцалдуулагч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад шахмал түлшний барьцалдуулагч үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй Бэл Кросс ХХК, Баялаг Эрдэм Цом ХХК, Виртуал Софт ХХК, Гарааны Баргил Тех ХХК, Ганхүдэр Орд ХХК, Хангай Хан Өндөр ХХК, Өлзийт Төв ХХК, Каолин Ланд Бридж ХХК гэсэн найман компани оролцлоо.
Уулзалтын үеэр компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулж, туршлага солилцон, хамтын ажиллагааны асуудлуудаа ярилцлаа.
Тавантолгой түлш компани жилд 600,000 тонн шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд нийлүүлдэг. Шахмал түлшний орц, найрлагын 95 хувь нь угааж баяжуулсан нүүрс буюу мидлинг байдаг бол 5 хувийг нь барьцалдуулагч бүтээгдэхүүн эзэлдэг юм. Тавантолгой түлш компани жилд 25 мянга гаруй тонн барьцалдуулагч бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг бол үүний 50 хувийг БНХАУ-аас импортоор, 50 хувийг дотоодын үйлдвэрлэгч компаниудаас авдаг.
Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд доломитын орцтой барьцалдуулагч бүтээгдэхүүнийг үндэсний Баргил тех ХХК үйлдвэрлэн шахмал түлшний үйлдвэрлэлд нийлүүлж байгаа юм. Тавантолгой түлш компани ирэх онд барьцалдуулагч бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс 100 хувь авахаар төлөвлөөд байна.
Ингэхийн тулд үйлдвэрлэгч компаниудад стандартад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн болоод байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх гэсэн үндсэн шаардлагыг тавьж байгаа юм. Цаашлаад техникийн тодорхой шаардлагуудыг хангасан барьцалдуулагч бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадвал худалдан авч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа ашиглах, үйлдвэрлэгч компаниудыг дэмжих чиглэлд хамтран ажиллахад бэлэн гэдгээ өнөөдрийн уулзалтаар онцоллоо.
| Тавантолгой түлш компани барьцалдуулагч үйлдвэрлэгч компаниудыг дэмжин ажиллана |
|
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |