Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис болон их лам нар болох Жиоржио Маренго болон Луис Антонио Тагле нарын Монгол Улсад хийж буй түүхэн айлчлалыг угтан Монголбанк Монгол Улс дахь Бүгд Найрамдах Итали Улсын Элчин сайдын яамтай хамтран “Монгол-Итали” дурсгалын ялтсан зоосыг гаргалаа. Тус ялтсан зоосны нээлт өнөөдөр /2023.08.31/ болж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Лауро Ботта, дурсгалын зоос цуглуулагчид, судлаачид болон холбогдох бусад төлөөлөгчид оролцов.
.jpg)
Түүнчлэн энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус дурсгалын зоосны дээжийг Элчин сайд хатагтай Лауро Боттад гардуулан өглөө.
Энэхүү дурсгалын зоосыг 50 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 5 грамм жинтэй, 999.9 сорьцтой цагаан мөнгөөр үйлдвэрлэсэн бөгөөд 150мм/65мм хэмжээтэй дурсгалын ялтсан зоос юм.
Монголбанк Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд өмнө нь Япон, БНСУ, БНХАУ, ОХУ болон Австрали улсын хамтын ажиллагааны дурсгалын зоосыг гаргаж байсан билээ.
| “Монгол-Итали” дурсгалын ялтсан зоос гаргалаа |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |