“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд эхэллээ. Уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улсын нэгдэн орсон дээрх конвенцуудыг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, гарц шийдэл, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нээж үг хэллээ. Тэрбээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх эрх зүйн цогц шинэчлэлийг яаралтай хийх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахын тулд төрийн бүх шатны байгууллагын үүрэг оролцоо, хяналт хариуцлагыг сайжруулах, нийгэм, эдийн засгийн бодлогуудыг ногоон хөгжлийн зорилтуудтай бүрэн нийцүүлэхэд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий орны хувьд бусад улсын адил цөлжилт, газрын доройтол, гамшигт үзэгдлийн давтамжаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулахад чиглэсэн ажлаа голлох салбаруудад эрчимжүүлэх шаардлага тулгарч байгаа юм.
Тухайлбал, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, дасан зохицох чадварыг сайжруулах санал санаачилга, бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэхийн чухлыг уулзалтад оролцогсод тэмдэглэв. “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран гуравдах жилдээ зохион байгуулж байна.
| Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэхтэй холбоотой конвенцуудын хэрэгжилтийг эрчимжүүлнэ |
|
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |