"Илрүүлэлт-оргодол-шийдвэрлэлт" арга хэмжээний хүрээнд олон тооны хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг олж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Цагдаагийн байгууллагаас Улсын ерөнхий прокурорын газартай хамтран “Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт 2023” нэгдсэн арга хэмжээг 2023 оны есдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагад бүртгэгдээд илрээгүй байсан 2872 гэмт хэргийг нөхөн илрүүлжээ.
Илрүүлсэн хэргүүдийг бүлгээр ангилбал хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг 24, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 680, хүчиндэх 51, хүн худалдаалах 15, хулгайлах 403, мал хулгайлах 41, дээрэмдэх 34, залилах 1235, гээгдэл эд хөрөнгө завших 84, эд хөрөнгө устгах, гэмтээх 48, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 32, нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 18, хүрээлэн байгаа орчны эсрэг 59, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг 33, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 95, бусад 20 хэрэг зэрэг байна.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт гэмт хэргийн улмаас 5696 хүн, 14 хуулийн этгээдэд учирсан 67.0 тэрбум төгрөгийн хохирлын 51.3 тэрбум төгрөг буюу 76.5 хувийг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ.
Хохирсон иргэний зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, нуугдмал хөрөнгийг олж илрүүлэх зорилгоор энэ хугацаанд амины орон сууц 2, Монгол гэр, эзэмшлийн газар, банкны данс, 8 нэрийн хүнсний дэлгүүр, гэмт хэргийн замаар худалдан авсан байж болзошгүй тээврийн хэрэгсэл 19, хулгайд алдагдсан мал 43 толгой, бусад хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу битүүмжлэн хураан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
| Цагдаагийн байгууллагад бүртгэгдээд илрээгүй байсан 2872 гэмт хэргийг нөхөн илрүүлжээ |
|
З.Занабазар “Даху кап” тэмцээнээс алтан медаль хүртлээ
2026-03-29 12:29:25
И.Цэлмүүн гудамжинд иргэдтэй бооцоотой шатар тоглож эхэллээ
2026-03-29 12:16:38
“Алдарын цом” өсвөр үеийн шатрын тэмцээн өндөрлөв
2026-03-29 09:36:11
Өсвөрийн шатарчдын “Сүү-365” улсын аваргын тэмцээний нээлт боллоо
2026-03-29 09:16:38
“АПУ-СКАЙТЕЛ” болон “ОД” группын багууд тус бүр дөрөв дэх ялалтаа авлаа
2026-03-29 09:04:13
М.Нандин-Эрдэнэ Солонгосын “taekwon combat”-ын анхны монгол аварга боллоо
2026-03-29 08:29:22
Кёрлингийн спортыг сурталчлах өдөрлөг боллоо
2026-03-29 07:00:00
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |