Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “VSO” Олон улсын байгууллагын /ОУБ/ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тус ОУБ-ын төлөөлөгчид Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын их сургууль, Төв аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудтай танилцаж англи хэлний хөтөлбөрийг хэрхэн сайжруулах, сайн дурын багш нарыг авчрах боломжийн талаар судалсан тухайгаа хэллээ.
Мөн тэд Монгол Улсын боловсролын салбарт хэрхэн хамтран ажиллах саналаа боловсруулан ойрын хугацаанд манай талд хүргүүлэхээ дуулгав. Түүнчлэн өөрсдийн зүгээс боловсролын донор байгууллагад холбогдох төслийг уламжлан англи хэлний хөтөлбөрийг сайжруулах тал дээр хамтран ажиллахаа уламжиллаа.
Өнгөрсөн тавдугаар сард Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын нийслэл Лондон хотноо зохион байгуулагдсан Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр “VSO” ОУБ-ын гүйцэтгэх захиралтай сайд Л.Энх-Амгалан албан уулзалтыг зохион байгуулж байсан. Дээрх уулзалтын үр дүнд “VSO” ОУБ-ын төлөөлөгчид манай улсад ажилласан нь энэ юм.
Сонирхуулахад, VSO /Voluntary Service Overseas/ ОУБ нь 1985 онд гадаадад сайн дурын ажилтан илгээн англи хэлийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан бөгөөд сүүлийн 60 жилийн хугацаанд 90 гаруй улс оронд 80 мянга гаруй сайн дурын ажилтныг илгээн 50 сая хүнд хүрч ажиллаж байна
| “VSO” олон улсын байгууллагатай англи хэлний хөтөлбөр сайжруулахад хамтран ажиллана |
|
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |