Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСВУ-д хийж буй Төрийн айлчлал хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж, хоёр улсын хамтын ажиллагааны агуулга, цар хүрээг тэлсэн бас нэгэн онцлох үйл явдал болж өрнөв.
Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй ажлын хэсэг хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Засгийн газрын уул уурхайн бус экспортын түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааг дэмжих, нэмэгдүүлэх бодлогын хүрээнд БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам (ХААХХЯ), Мал эмнэлгийн ерөнхий газартай хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд дараах тохиролцоонд эцэслэн хүрээд байна.
Үүнд:
1. Монгол Улсаас БНСВУ-ын зах зээлд хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,
2. БНСВУ-аас Монгол Улсын зах зээлд тахианы мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,
3. БНСВУ-аас Монгол Улсын зах зээлд өндөг, өндөгөн бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”-ний нөхцлийг тус тус эцэслэн тохиролцож, баталгаажуулав.
Ийнхүү 10 гаруй жил хүлээгдэж байсан дээрх ажлыг Монгол Улсын талаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын Малын ерөнхий эмч, доктор А.Нарантуяа, БНСВУ-ын талаас ХААХХЯ-ны харьяа Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, БНСВУ-ын Малын ерөнхий эмч, доктор Нгуен Ван Лонг нар 2023 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр дээрх гэрчилгээнүүдийг баталгаажуулж, гарын үсэг зурав.
| МОНГОЛ УЛСЫН ХХААХҮЯ БНСВУ-ЫН ХААХХЯ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА |
|
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |