Соёлын яамныхан арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” болгон, жил бүр соёлын арга хэмжээ зохион байгуулдаг. Тиймээс “Оранж энтертэйнмент”-ийн хамт олон соёлын яамныхан "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд “Шар гэгээ” УСК-г хууль бусаар худалдан борлуулж, аймаг, сумын соёлын төвд гаргаж байна" гэх мэдэгдэл гаргажээ. Харин энэ талаар Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэгээс тодруулахад “Манайх “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд олон нийтэд кино үзүүлнэ. Ингэхдээ эрх бүхий хүмүүсээс зөвшөөрөл авч, хууль, журмын дагуу бусдын бүтээлийг олон нийтэд үзүүлнэ. Харин дээрх асуудал Сүхбаатар аймгийн Асгат суманд гарсан. Тодруулбал, тус сумын соёлын төвийнхөн “Шар гэгээ” киног соёлын төвд үзүүлнэ” гэх зарлал олон нийтийн сүлжээнд оруулсан юм билээ. Түүнийг нь аймгийнх нь Соёл урлагийн газрын дарга нь зарыг буцааж, иргэдэд кино үзүүлээгүй гэсэн. Тиймээс тус сумын соёлын төвийнхөн хариуцлагагүй хандаж, алдаа гаргасан гэсэн үг. Харин тэдний оруулсан зарыг "Оранж энтертэйнмент"-ийнхан харчихаад мэдэгдэл гаргасан байна” гэсэн юм.
Харин олон нийтийн сүлжээнд зарлал оруулсан Асгат сумын Бүртгэл мэдээллийн санч Т.Сумъяазагдаас тодрууллаа. Тэрбээр “ Манай соёлын төв “Соёлын элч” аяны хүрээнд “ДДЭШ” ХХК-тай гэрээ байгуулж, “Шидтэй шинэ төхөөрөмж” багцыг суулгасан. Тэднийхээс кино долоо хоног аяны хүрээнд “Хөх нуур”, “Плаш” киног иргэдэд үзүүлж болно” гэсэн юм. Тэгээд намайг кино багц руу нь орж үзэхэд “Шар гэгээ” УСК орчихсон байхаар нь адилхан төлбөр төлөх юм байна гээд “Шар гэгээ”-г үзүүлэхээр шийдээд зарлал оруулчихсан байсан. Тэгээд дөрвөн цагийн дараа аймгийн болон Соёлын яамны удирдлагуудаас ярьж, анхааруулсан учир зарлалыг цуцалж, тухайн өдрийн арга хэмжээг цуцалсан. Тэгэхээр иргэдэд “Шар гэгээ”-г үзүүлж, орлого олоогүй. Надад арга хэмжээ авна гэсэн. Одоогоо ямар арга хэмжээ авахыг мэдэхгүй байна” гэв.
| Т.СУМЪЯАЗАГД: “ДДЭШ” ХХК-ИАС “ХӨХ НУУР”, “ПЛАШ” КИНОГ ИРГЭДЭД ҮЗҮҮЛЭЭРЭЙ” ГЭХЭД НЬ “ШАР ГЭГЭЭ”-Г ҮЗҮҮЛЭХ ЗАРЛАЛ ОРУУЛСАН НЬ БУРУУДСАН |
|
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |