ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг аравдугаар сарын 30-нд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага /МҮДЭБ/-ын шинэ удирдлага Ц.Уугангэрэл нарын төлөөллийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд тамирчдын допингийн асуудал, урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах болон МҮДЭБ-тай холбоотой үүсээд буй нөхцөл байдал зэрэг цаг үеийн асуудлаар хэлэлцэж, санал солилцов.
МҮДЭБ-ын удирдлага Ц.Уугангэрэл хэлэхдээ “Ажлаа хүлээн авснаас хойш Төр засаг болон спортын удирдах түвшний байгууллагуудтай албан уулзалтууд хийж байна. МҮДЭБ-д сайн засаглалын үндсэн зарчмуудыг дагаж мөрдөх, олон нийтэд нээлттэй болгох, WADA буюу Дэлхийн допингийн эсрэг байгууллага /ДДЭБ/-гаас тавьсан шаардлагуудыг биелүүлэх зэрэг нэн тэргүүний анхаарах шардлагатай зүйлсэд яаралтай арга хэмжээ авах ажлуудыг эхлүүлээд байгааг танд дуулгая. ДДЭБ-аас тавьсан шаардлагуудыг үе шаттай биелүүлж байгаа бөгөөд үүний хүрээнд допингийн шинжилгээг цусны дээжээс авдаг болох, шинжилгээний савыг Швейцарийн талаас захиалах, БНСУ-ын талтай нэмэлт гэрээ байгуулах зэрэг ажлуудыг хэдийн эхлүүлээд байна.
Мөн бид Дэлхийн допингийн эсрэг байгууллага болон бусад орны допингийн байгууллагуудын олон улсын дүрмийг сайтар судалж, үйл ажиллагааг сайжруулах сайн жишээг авч хэрэгжүүлэх, МҮДЭБ-ын удирдах зөвлөлд бүх талуудын оролцоог хангах зэрэг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд их байна” гэв.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Спортын цэвэр шударга өрсөлдөөнийг дэмжиж, допингийн эсрэг тууштай тэмцэх үйл ажиллагаанд МҮОХ-ны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлээд, Дэлхийн допингийн эсрэг байгууллага болон Тайланд, Индонези зэрэг орны ҮОХ-доос допингийн эсрэг байгуулагатай хэрхэн хамтран ажиллах, олон улсын спортын арбитрч нараас мэргэжлийн зөвлөгөө авч, хамтран ажиллах зэрэгт холбож өгөх бүрэн боломжтой” гэв.
| МҮДЭБ ил тод, нээлттэй байдлаар ажиллана |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |