Ой тогтоолтын Азийн холбооноос зохион байгуулж буй Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болжээ. Тус тэмцээнд долоон улсын 82 тамирчин харааны болон сонсголын ой тогтоолтыг сорьсон 10 төрлөөр хоёр өдрийн турш өрсөлдөж аваргуудаа тодруулж, Монгол Улсын баг тамирчид таван рекордыг шинэчлэн тогтоосон байна. Тухайлбал, таван минутын "Зураг" төрөлд ОУ-ын мастер Г.Мянганбаяр "507" зураг алдалгүй санаснаар насанд хүрэгчдийн дэлхийн рекордыг шинэчилж, тус төрлийн өсвөр насны ангилалд анхны олон улсын тэмцээндээ оролцож буй Б.Анужин "450" зураг алдаагүй тогтоон өсвөрийн дэлхийн рекордыг шинэчиллээ.
Тэмцээний “Баганан үгс” төрөлд ОУ-ын мастер Ц.Номин-Эрдэнэ 15 минутад "299 үг" алдалгүй санаснаар өсвөр дэлхийн рекордыг шинэчлэв. Мөн "Хоёртын тоолол" төрөлд Ц.Оюун-Эрдэнэ 30 минутад "5049 цифр" алдаагүй тогтоон өсвөрийн дэлхийн рекордыг шинэчиллээ. Ийнхүү тэмцээний сүүлийн өдөр ихэр тамирчид маань хоёр төрөлд дэлхийн рекорд тогтоож тэмцээний сүүлийн өдрийг амжилттай эхлүүлсэн бол тус өдөр "Тооны марафон" төрөлд ОУ-ын мастер Э.Үүрийнцолмон 30 минутад "1780 цифр" алдалгүй санаснаар өсвөр насны дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ.
| Ц.Номин-Эрдэнэ ой тогтоолтын дэлхийн рекордыг шинэчиллээ |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |