Тодруулбал, тус хорооны 90 дугаар байрны орцноос хэдхэн алхмын зайтай “Хамаг Монгол” групп авто замын өргөтгөлийн ажлыг эхлүүлж, ашиглалтад оруулахаар зэхэж байна.
Улмаар тус байрны хүүхдийн тоглоомын талбайг буулгаж замын ажлыг үргэлжлүүлэхээр тухайн байрны СӨХ-д хүсэлт хүргүүлээд байгаа аж. Бид энэ талаар тус байрны СӨХ-ны дарга Б.Отгонбаатар болон оршин суугч А.Алтансүхээс тодрууллаа.
СӨХ-ны дарга Б.Отгонбаатар “Манай байрны гадна талбай нийтийн эзэмшлийн газар байх ёстой. Гэвч “Мон тед” ХХК 1996 оноос хойш тухайн газрыг эзэмшиж байгаа гэх шалтгаанаар байрны орцноос хэдхэн алхмын зайд зам тавиад эхэллээ. Харин төслийг нь “Хамаг монгол” групп гүйцэтгэж байгаа юм билээ. Энэ хоёр компаниас манай СӨХ-д газраа чөлөөлнө үү гэсэн хүсэлт өгсөн. Барилгаа барьж байх үедээ хоёр барилгын дунд хашаа барьсан байсан бол хэд хоногийн өмнө хашаагаа буулгаад, автозам тавьсан. Тиймээс оршин суугчид эсэргүүцэж, Х.Ганхуяг гишүүнд шийдэж өгөөч гэх хүсэлтийг хүргүүлсэн.
Манай байрнаас гараад 10 метр хүрэхгүй зайд өндөр хүчдэл нь байрлаж байна. Мөн 110 айлын орон сууц тулгаж бариад, УОК-д хүлээлгэж өгөх гээд хүлээж байгаа. Нийтийн эзэмшлийн талбайг “Мон тед” ХХК үнэхээр хууль бусаар авсан эсэхийг Нийслэлийн стандарт хэмжил зүйн газраар шалгуулахаар хүсэлтээ өгөөд байна” гэх мэдээлэл өглөө
БГД-ийн 27 дугаар хорооны оршин суугч А.Алтансүх “Манайх байрандаа нүүж ирээд хоёр жил гаруй болж байна. Манай байрны хойно “Хамаг монгол” групп 360 айлын орон сууц шинээр барьсан. Гэвч тус барилгын цахилгааны эх үүсвэр манай байрны хүүхдийн тоглоомын талбайн хажууд байгаад зогсохгүй орцтой нийлүүлээд автозам тавьчихлаа. Угтаа урагшаа нарны зам руу замаа тавьж болох юм. Бид хүүхдээ салхилуулах байтугай, аюулгүй орцныхоо гадаа ч салхилуулж чадахгүй болоод байна. Зарим хүн энэ барилгын эздийг НЗДТГ-ын эрх мэдэл бүхий хүмүүсийн эзэмшил гэж ярих юм билээ” гэв.
| Б.ОТГОНБААТАР: Байрны орцноос арван алхмын зайд автозам тавьсан нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |