НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн аравдугаар сарын дарга Бразил Улсын санаачилгаар энэ аравдугаар сарын 25-ны өдөр Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал сэдвийн хүрээнд “Эмэгтэйчүүдийн олон улсын энх тайван, аюулгүй байдалд оролцох оролцоо: Онолоос практикт шилжих нь” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Бразил Улсын Гадаад хэргийн сайд Мауро Виейрагийн удирдан явуулсан эл хэлэлцүүлгийн эхэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-Эмэгтэйчүүд байгууллагын Гүйцэтгэх захирал Сима Бахус, Олон улсын улаан загалмайн хорооны дарга Мирьяна Спольярич болон Бразил, Африкийн холбооны иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, үг хэлэв.
Нээлттэй хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд оролцож, үг хэлэв. Байнгын төлөөлөгч хэлсэн үгэндээ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл 1325 тоот тогтоолыг 2000 онд баталснаар эмэгтэйчүүдийн энх тайван, аюулгүй байдлын асуудал дахь оролцоо нэмэгдсэнийг тэмдэглэж, үүнийг улам бүр нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг онцлов.
Тэрбээр Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төр, шийдвэр гаргах түвшний оролцоог дэмжих төдийгүй эрх зүйн орчныг бүрдүүлэх, эдийн засгийн хувьд чадавхжуулах чиглэлээр хөгжлийн бодлого, хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж байгаа талаар танилцуулав. Түүний дотор эмэгтэйчүүдийн улс төрийн сонгуульд нэр дэвших квотыг 30 хувь болгон нэмэгдүүлсэн, өнгөрсөн 6 дугаар сард Улаанбаатар хотноо Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг амжилттай зохион байгуулсан, мөн Монгол Улс НҮБ-ын Энхийг сахиулах үйлсэд оролцож буй эмэгтэй цэргийн алба хаагчдын тоогоо үе шаттайгаар нэмэгдүүлэн ажиллаж байгаа зэргийг цохон тэмдэглэв.
Нээлттэй хэлэлцүүлэгт 90 гаруй гишүүн улсын төлөөлөгчид, түүний дотор Алжир, Гватемал, Люксембург, Индонез, Өмнөд Африк, Сент Винсент ба Гренадин зэрэг улс Гадаад хэргийн сайдын, Ардчилсан Конго, Колумб, Тонга зэрэг улс нийгмийн хөгжил, эмэгтэйчүүд, дотоод хэргийн асуудал эрхэлсэн сайдын, Гүрж, Словени, Украйн зэрэг улс дэд сайдын түвшинд тус тус оролцож, үг хэлжээ.
| НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэгт үг хэлэв |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |