Гаалийн ерөнхий газраас хамтарсан тусгай ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Зөрчилтэй тэмцэх аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Гаалийн байгууллага нь улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд 2023 оны эхний аравдугаар сарын байдлаар нийт 1578 зөрчлийг илрүүлж, зөрчилд холбогдох зохих татварыг нөхөн төлүүлж торгуулийн арга хэмжээ авч ажиллаж байна. Үүнээс 32 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсныг холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн. Монгол Улсын хил дээр эд зүйл нэвтрүүлэхийг завдсан хэрэг зөрчлөөс 17 удаагийн үйлдлээр таван нэр төрлийн 2630 хүн тун мансуурал эм, сэтгэлд нөлөөлөх эм хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг таслан зогсоосон. Хоёр удаагийн үйлдлээр нийт 4591 грамм буюу 4,6 кг алтан гулдмайг Монгол Улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг таслан зогсоосон. Мөн зургаан удаагийн үйлдлээр түүх соёлын өв, дурсгалт зүйлийг хилээр гаргах гэж байсныг, нэг удаагийн үйлдлээр 375 кг химийн бодисыг мэдэгдэлгүйгээр хилээр нэвтрүүлэх гэж байсныг зогсоосон. Монгол Улс нь ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын нэг боомт гээд нийт 24 боомт болон 160 орчим гаалийн бүсэд 1700 орчим хяналтын камерын байнгын ажиллуулдаг. Жишээ хугацаанд татвараас зайлс хийсэн 24 зөрчил, худал мэдүүлсэн , бараа нуун дарагдуулсан зөрчлийг илрүүлж, 246842 төгрөгийн татвар, торгуулийг төлүүлж, улсын орлого босгосон. Гаалийн зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газар болон Хяналтын нэгдсэн төвөөс сүүлийн нэг сарын хугацаанд харьяа гаалийн хороодод мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэх, гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор "Төв" ажиллагааг хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ ажиллагааны гаалийн бүрдүүлэлтийн 0,42 хувьд онилгоо хийж дахин болон хамтарсан хяналт шалгалт хийж ажиллахад нийт онилгооны 70,3 хувьд нь зөрчил дутагдал илэрлээ.Энэ зөрчилд татвараас зайлс хийх, худалдааны луйвар, хориглосон барааг нэвтрүүлэхийн завдсан байдаг. Дээрх нөхцөл байдлаас үндэслэн гаалийн байгууллагаас цаашид хууль бус барааны эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг сайжруулах зорилгоор сэжигтэй гаалийн бүрдүүлэлт, бараа, тээврийн хэрэгсэлд хийх онилгоо, дахин шалгалтыг нэмэгдүүлэн ажиллана” гэв.
| Ж.ЭРДЭНЭБОЛД: 17 удаагийн үйлдлээр 2630 хүн тун мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоожээ |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |