Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD) хамтран 2023-2026 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдсан Шинжлэх ухаан, технологи, инновацын парк: Монгол Улсын бодлогын орчин, практик чадавхыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ. Төслийн нээлт цахимаар болж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын (UNCTAD) Технологи, инноваци, мэдлэгийг хөгжүүлэх салбарын Технологи, логистикийн хэлтсийн дарга Ноён Ангел Гонзалес Санз болон Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов.
Салбарын сайд Л.Энх-Амгалан “Шинжлэх ухаан, технологи, инновацын парк (STI), инкубатор, хурдасгуур нь тухайн улс орны хөгжил дэвшил, шинэчлэлд тусалдаг хөдөлгүүртэй адил зүйл. Тийм ч учраас БШУЯ-аас Монгол Улс Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийг анх удаа боловсруулж батлуулахаар ажиллаж байна. Энэ чухал цаг үед бодлого тодорхойлогч болон оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэхэд энэхүү төсөл чиглэгдэж байгаа нь чухал юм” хэмээн нээлтийн үеэр онцоллоо.
Тус төсөл нь нэг сая ам.долларын төсөвтэй бөгөөд төслийн хүрээнд Шинжлэх ухаан, технологи, инновацын парктай холбоотой давуу, сул талыг тодорхойлох, бусад хөгжиж буй улс орнуудын сайн туршлагыг судлах, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх, Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бодлогын арга хэрэгсэл, бодлогын зөвлөмж боловсруулах ажлууд хийгдэх юм байна.
| Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ |
|
Сагсан бөмбөгийн “ФИБА” 3х3-ын Азийн аварга эхлэх ойртлоо
2026-03-28 14:03:14
Таеквондочид “Турк Oпен-2026" тэмцээнийг зорилоо
2026-03-28 13:45:52
2026-03-28 13:20:16
Монгол морь сургагчдын нэр хүнд уналаа
2026-03-28 11:02:01
2026-03-28 10:24:42
Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга Монгол Улсад болно
2026-03-28 09:47:41
Б. Оюун-Эрдэнэ Азийн цомын тэмцээнээс хошой алтан медаль хүртлээ
2026-03-27 21:58:09
“Чингис хаан” үзэсгэлэнг Шинэ Зеланд Улсад гаргахаар ярилцав
2026-03-27 18:03:41
Рио Тинтогийн мөнгөний өмнө Монголын төр бөхийх ёсгүй
2026-03-27 14:38:06
Тогтвортой эрчим хүчний чадавх бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжиж дууслаа
2026-03-27 13:08:07
Марафон гүйгч Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ
2026-03-27 12:53:55
Гардан тулааны армийн аваргууд тодорлоо
2026-03-27 12:46:52
“МӨНГӨН МОД-2025” ЦОМЫН ЭЗЭД ӨНӨӨДӨР ТОДОРНО
2026-03-27 12:38:13
“Женко” клуб залуучуудын УАШТ-д амжилттай оролцлоо
2026-03-27 11:21:59
ЭРҮҮГИЙН ХЭРЭГТНҮҮД СУЛЛАГДАНГУУТАА "БИ ХЭЛМЭГДСЭН" ГЭЖ УЙЛАН ДУУГАРДАГ БОЛЛОО
2026-03-27 11:01:52
Чөлөөт бөхийн “Мастерс-2026” улсын аварга эхэллээ
2026-03-27 10:21:51
Таеквондо-гийн "Илсан кап-2026" Узбекистанд боллоо
2026-03-27 08:58:18
Чөлөөт, сонгомол бөхийн Азийн аварга Киргизстанд болно
2026-03-27 08:51:21
Б.ТӨРБОЛД: ХОТЫН ХАНА ЁС БУС ҮГЭЭР БИШ УРАМ ӨГӨХ ҮГС, ГЭГЭЭЛЭГ ЗУРГААР ДҮҮРЭН БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСЭЖ ЦЭВЭРЛЭЖ ЭХЭЛСЭН
2026-03-27 07:00:00
“ТАХИР СОЁОТ”-ООС ГАРЧ ИРЖ БУЙ Б.ГАНХУЯГИЙГ ТУСГААР ТОГТНОЛЫН ОРДОНД ХЭН ТОСОЖ АВАХ ВЭ
2026-03-27 07:00:00
ЗАСГИЙН ГАЗРЫН ШИНЭ СХЕМИЙГ Н.УЧРАЛ ЗУРЖ, ХӨӨСӨН ГИШҮҮДЭЭ ТАНХИМДАА УРИХ УУ
2026-03-27 07:00:00
О.ДӨЛГӨӨНЗАЯА: ӨНДӨР БОСОО ЗАХТАЙ ПАЛЬТО, ЦУВ, САВХИН ХҮРЭМ ЭНЭ ХАВРЫН ГОЛЛОХ ТРЕНД
2026-03-27 07:00:00
БҮДЭГХЭН ХАРАГДАХ ТЭР ЗАМЫГ БИ ТОДОТГОН ЗУРНА...
2026-03-27 07:00:00
Х.ТОГТОХ: Баянхонгорчууд, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын алдааг давтахгүй байхыг хичээж байгаа
2026-03-27 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |